Белоруссийн ерөнхийлөгч Александр Лукашенко, Курманбек Бакиевыг Кигизийн хууль ёсны ерөнхийлөгч гэж узэж байна. «Өнөөдөр хэвлэл мэдээлэлийн хэрэгсэлээр тарааж байгаа өрөгдөл дээр огцорч байгаагаа бичсэн гарын үсэгт итгэх хэрэггүй» гэж тэр Минскд сэтгүүлчидтэй ярилцахдаа мэдэгдлээ. Миний мэдэж байгаагаар Казахстаны өмнөд нутагт орогнож байгаа түлхэн унагаагдсан Киргизийн ерөнхийлөгч Курманбек Бакиевыг хүлээж авахад бэлэн байна гэж Лукашенко мэдэгдлээ. «Хэрвээ Бакиев намайг сонсоод, манай улсад өнөөдөр, маргааш хэзээ ч хамаагүй нисэж ирвэл бид түүнийг хүлээж авна. Бид түүнийг Белоруссд нууж хаахгүй! Түүнийг хамгийн өндөр хэмжээний зочноор, Киргизийн ерөнхийлөгчийн хувьд хүлээж авна» гэж белоруссийн төрийн тэргүүн хэллээ. Энэ бол төрийн тэргүүний хувьд гаргаж байгаа миний хувийн шийдвэр гэж нэмж хэллээ. 4-р сарын 6-7 –нд Бишкек болон бусад хотуудад гарсан эмх замбраагүй байдлаас болж өнгөрсөн баасан гаригт ерөнхийлөгчийн бүрэн эрхээ өгч улс орноосоо явсан билээ.