Польш улсын ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Бронислав Коморовский 5-р сарын 9-нд Агуу их, Эх орны дайны ялалтын 65 жилийн ойг тэмдэглэхээр Москвад хүрэлцэн ирнэ гэж РБК мэдээллээ. Түүнийг Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев урьсан байна. 4-р сарын 10-нд Смоленск орчимд, ерөнхийлөгч Лех Качиньский онгоцны сүйрлээр амиа алдсаны дараа польшийн Сеймийн дарга Бронислав Коморовский, төрийн тэргүүний бүрэн эрхийг авсан билээ. Польшийн хаадууд болон үндэсний баатруудын бунхан байдаг Краков хотын Вавель цайзанд Лех Качиньский түүний гэргий Мария нарыг нутаглуулсан юм. Москвад 5-р сарын 9-нд Ялалтын парадад польшийн цэргийнхэн оролцоно гэж урьд нь мэдээлсэн билээ. Улаан талбайд тэднээс гадна гитлерийн эсрэг эвсэл болон ТУХН-ийн орнуудын цэргийнхэн жагсах болно.