Орос улсын засгийн ерөнхий сайд В.Путин өнөөдөр, Бүх Оросын «оны шилдэг эмч» шалгаруулах уралдааны ялагчдыг шагнах ёслолд оролцоно. Ялагчдад эрүүл энхийн Гигеи бурханы болор баримал, диплом, мөнгөн шагналыг баяр ёслолын байдалтай гардуулна. Бүх Оросын «оны шилдэг эмч» уралдааныг 2001 оноос явуулж байгаа юм. Энэ гайхамшигтай уралдаан нь эмч хүний ажил хөдөлмөрийг дээд хэмжээнд үнэлэж, цэгнэсэн нэг ёсны эмнэлэгийн ажилтнуудын «Оскар» болсон билээ. Энэ жил «шилдэг эмч» уралдаанд оролцогчдыг 30 төрлөөр шагнана. Агуу их, Эх орны дайны ялалтын 65 жилийн ойд зориулж энэ жил, эмнэлэгийн хөгжилд онцгой хувь нэмрээ оруулсан ахмад эмч нарыг шагнах тусгай төрлийг бий болгосон билээ