ОХУ-д, Монгол улсаас суугаа элчин сайд ноён Идэвхтэн, Москвад Орос улсын ерөнхийлөгчийн дэргэдэх Саха-Якут улсын байнгын төлөөлөгч Александр Акимовтой уулзлаа. Якут улсын байнгын төлөөлөгч өөрийн улсын нийгэм эдийн засгийн одоогийн байдлыг танилцуулж, Монгол улстай уламжлалт харилцаа тэр дундаа эдийн засаг соёлын харилцаагаа гүнзгийрүүлэн хөгжүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийллээ. Александр Акимов нь Азийн хүүхдүүдийн 5 дах спортын наадмын зохион байгуулах хорооны дарга бөгөөд монголын хүүхдүүд урьдах наадмуудад амжилттай оролцож байсан ирэх наадамд ч амжилт гаргана гэдэгт найдаж байна гэлээ. Азийн хүүхдүүдийн спортын 5 дах наадам 2012 онд Саха-Якут улсад болно. Уулзалтын явцад Монгол улсын элчин сайд, Саха-Якут улстай бүс нутгийн хамтын ажиллагааг өрөгжүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийллээ.