Улаанбаатар хотоос эмгэнэлт мэдээ хүлээж авлаа. Пунцагдоржийн Шагдар таалал төгсчээ. Эрхэм Шагдар «Оросын дуу хоолой» радиод  бараг 20 жил орчуулагчаар ажиллаж, Москва хотод оршин сууж байсан юм. Тэрээр жинхэнэ өндөр мэргэжлийн орчуулагч, сайн хүн, анд нөхөр, бидний байнгын туслагч байлаа. Хүндэт нөхөр Шагдар эх орондоо буцасны дараа ч «Оросын дуу хоолой» радиотой хамтран ажиллаж байсан юм. Тэрээр монгол хэлээр  гардаг  «Умард хөрш» сэтгүүлийн ерөнхий редактороор ажиллахдаа,  сэтгүүлийн тоймыг манай радиогоор сар бүр танилцуулдаг байлаа. «Оросын дуу хоолой» радиогийн удирдлага болон Азийн редакц, Монгол улсад нэвтрүүлэг дамжуулдаг хэлтсийнхэн, талийгчийн төрөл төрөгсөдөд гүн эмгэнэл илэрхийлэж байна. Түүний гэгээн дүр бидний зүрх сэтгэлд үүрд үлдэнэ.