Орос, Польш улсуудад улам ойртох боломж байна гэдэгт ОХУ-ын ерөнхийлөгч Д.Медведев итгэлтэй байна. Эмгэнэлт явдал хүмүүсийг ихэнх тохиолдолд ойртуулдаг. Бидний түүхэнд янз бүрийн л үе байсан. Сүүлчийн тохиолдол бол үнэхээр хүнд гарз байлаа. Энэ хүнд гарз хохиролын үед манай 2 улсын байр суурийг улам ойртуулахын төлөө бүхнийг хийж, хамгийн хүнд хэцүү асуудлуудыг шийдвэрлэснээр манай хоёр ард түмэн бие биенээ улам илуу сонсох болно гэж Краков хотод Польшийн ерөнхийлөгч Лех Качиньский түүний гэргий Мария нарыг оршуулах ёслол дээр ерөнхийлөгч Д.Медведев үг хэлэхдээ мэдэгдлээ. Смоленск орчим дахь онгоцны сүйрлээс үүдсэн польшийн ард түмний уй гашууг, оросууд сэтгэл зүрхээрээ хуваалцлаа гэж польшийн тал мэдэгдлээ. Польш улсын ГХЯ-ны сайд Радослав Сикорский Си-эн-Эн телевизд ярилцлага өгөхдөө ийнхүү мэдэгджээ. Энэ байдал хоёр орны харилцааг сайжруулахад тус дөхөм болж мэднэ. Оросын тал, онгоцны сүйрэлийг мөрдөн байцаах ажлыг үнэхээр нээлттэй явуулсан учраас урьдчилсан дүн тун удахгүй гарна гэж Сикорский тэмдэглэлээ. Польш улсын ерөнхийлөгч Лех Качиньский түүний гэргий Мария нарыг ням гаригт Вавель цайзд хонхны дуун дор оршууллаа