Бакуд болж байгаа грек-ромын бөхийн барилдааны Европын аврага шалгаруулах тэмцээний эхний өдөр оросын тамирчид 3 медаль хүртлээ. 66 кг-ын жинд барилдсан оросын тамирчин Амбако Вачазде алтан медаль хүртжээ. Үзүүр түрүүнд тэр румыны Ион Панаитыг хаяж түрүүлжээ. 60-н кг-н жинд Заур Курамагомедов хүрэл медаль, 55-н кг-н жинд Назир Манкиев мөнгөн медаль тус тус хүртсэн байна.