Японы Токуносима арлын 15 мянга орчим оршин суугчид тус арал дээр АНУ-ын тэнгисийн явган цэргийн бааз байгуулахыг эсэргүүцэж жагслаа. Тус арлын бүх хотуудын засаг даргын газраас зохион байгуулсан энэ цуглаанд тус арлын хүн амын тал хувь нь оролцсон байна. Энэ нь Токуносима арал дээр сүүлийн сард болж байгаа 2 дахь эсэргүүцлийн цуглаан юм. 2006 онд АНУ, Япон улс, хүн ам шигүү амьдардаг Окинава арлын Гинован хотоос Футэмма баазыг энэ арлын Наго хотод шилжүүлэхээр шийдсэн юм. Харин энэ шийдвэрийг Окинава арлын оршин суугчид болон орон нутгийн захиргаа эсэргүүцсэн билээ. Одоо Токио энэ баазыг байрлуулах тохиромжтой газрыг хайж байна. Харин Токуносима арлыг сонгож авахаар шийдсэн байна.