Тегераны дагуул хотод цэргийн техникийн шинэхэн загваруудыг үзүүллээ. Энэ үзүүлэх сургуулийн Ираны армийн өдөрт зориулсан байна. Ерөнхийлөгч Махмуд Ахмаднежад үндэсний зэвсэгт хүчин болон техникийг өндөр үнэлсэн байна. Цэргийн парадыг нээж үг хэлэхдээ, бүс нутгаас гадаадын цэргийг нэн даруй гаргахыг уриаллаа. Эднээс болж бүс нутагт тогтворгүй байдал бий болж байна гэж ерөнхийлөгч хэлжээ. Ахмадинежадын үзэж байгаагаар Ойрхи болон Дундад Дорнодод аюулгүй байдлыг хангах хамгийн сайн зам бол тус бус нутгуудын улс гүрнүүдийн хамтын ажиллагаа юм.