Киргизийн шинэ төр засаг, түр засгийн газрын тэргүүн Роза Отунбаеваг, 6-р сард шинэ үндсэн хууль батлахдаа түүнийг тус бүгд найрамдах улсын ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчээр сонгох санал гаргалаа гэж одоогийн засгийн газрын тэргүүний орлогч Омурбек Текебаев мэдэгдлээ. Киргизд 10-р сард, ерөнхийлөгчийн болон парламентын сонгуулийг хийхээр төлөвлөж байна. Тэгэхдээ огцорсон ерөнхийлөгчийн яг байгаа газрыг тэд тодорхойлж чадахгүй байна. Тэдний үзэж байгаагаар тэр ТУХН-ийн аль нэг улс, тэр тусмаа Казахстанд байж болзошгүй. Энэ мэдээллийг албан ёсоор батлаагүй байна.