Польш улсын ерөнхийлөгч Лех Качиньский, түүний гэргий Мария нарын оршуулгын ажиллагаанд оролцохоор Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев Москвагаас Краков руу нислээ гэж ерөнхийлөгчийн хэвлэлийн албаны нарийн бичгийн дарга Наталья Тимакова мэдээллээ. Мөн Украины еренхийлегч Виктор Янукович бас онгоцоор нисэж очно. Европын бүх агаарын замыг хаасан Исландын галт уулны үнсэн үүлнээс болж дэлхийн олон улс орны төрийн тэргүүнүүд Польш улсад ирж чадсангүй. Үүний улмаас Краковт АНУ, Франц улсуудийн ерөнхийлөгчид Барак Обама, Николя Саркози, Германы канцлер Ангела Меркель, Испанын хаан Хуан Карлос, Британын хаан ширээ залгамжлагч хан хүү Чарльз болон Энэтхэг, Швец, Мексик, Гүрж улсуудын төлөөлөгчид ирж чадсангүй. Эстон, Латвии, Молдав улсуудын удирдагчид машинаар Польш улсыг зорьсон байна.