Киргизд байдал дахиад тайван биш боллоо. Ерөнхийлөгч асан Курманбек Бакиевын төрсөн нутаг Жалал-Абад мужид байдал хурцдаж байна. Түүний талынхан хотын захиргааны байр, телевизийн төвийг эзлэж авсан ба цагдаагийн газар нь Киргизийн шинэ удирдлагад захирагдахаас татгалзлаа. Хотод олныг хамарсан жагсаал цуглаан болж байна. Эмх замбараагүй байдал болж хувирсан, өмнөд, умардын сөргөлдөөн, тусгай албаныхан Бакиевын дүү Жаныбекийг баривчлах гэж оролдсноос болж үүссэн байна. Ерөнхийлөгчийн гэр бүлд харъяалагдсных нь төлөө баривчилжээ. Улсын хамгаалалтын албаны удирдагч асаныг Бишкект 4-р сарын 7-нд болсон эмх замбраагүй байдлын үеэр хүмүүсийг буудах тушаал өгсөн гэж буруутгаж байгаа юм. Түлхэн унагаагдсан ерөнхийлөгчийн дүүг түүний бие хамгаалагчид болон орон нутгийн цагдаагийн газар хамгаалсан байна. Тэр үеэр зэвсэг хэрэглэжээ. Баривчлах ажиллагаа дахин эмх замбраагүй явдал болох шалтгаан болжээ. Улс орны шинэ удирдагчдын үйл ажиллагаа ойлгомжтой байна, гэхдээ тус улсын өмнөд хэсэгт маш болгоомжтой хандахгүй бол тэнд Курманбек Бакиевыг дэмжсээр байгаа гэж ТУХН-ийн улсуудын хүрээлэнгийн орлогч захирал Владимир Жарихин яриад: Энэ сөргөлдөөн ерөнхийлөгч Д.Медведевийн урьдчилан сануулснаар иргэний дайнд хүргэж эцсийн эцэст улс орны нь өмнөд, умардад хувааж мэднэ. Энэ бол маш түгшүүртэй асуудал. Миний бодоход олон улсын зуучлагчид тэр тусмаа Орос, Казахстан улсууд ийм байдалд хүргүүлэхгүйн тулд бүхнийг хийх ёстой. Зуучлагчид маш идэвхитэй хэлэлцээрийг түр засгийн газар болон Бакиевын тойрон хүрээлэгчидтэй хийж тэдний хооронд харилцан буулт хийх зөвшилцөөнд хүргэх ёстой. Тэгэхгүй бол байдал үнэхээр хурцдаж мэднэ гэлээ. Киргизийн түр засгийн газар, дэлхийн хамтын нийгэмлэгээс, ерөнхийлөгч асан Бакиев болон түүний хүрээнийхний дансыг олж, хаахыг хүсэж байна. Учир нь энэ хөрөнгөөр хорлон сүйтгэх ажиллагаа явуулж болох юм. Түлхэн унагаагдсан ерөнхийлөгчийн гэр бүлийнхэнд хангалттай хөрөнгө байгаа гэж Киргизд үзэж байна. Зөвхөн 4-р сарын эхээр хоёрхон өдрийн дотор 6-н арилжааны банкаар дамжуулж 200 сая доллар шилжүүлсэн байна гэж түр засгийн газар мэдээллээ. Энэ ажиллагаа, улсын сан хөмрөг хоосорсон үед шүү дээ! Курманбек Бакиев өөрөө хаана байгааг хэн ч мэдэхгүй байна. 4-р сарын 16-нд огцрох өргөдлөө өгсөн Киргизийн ерөнхийлөгч асан, албан бус мэдээгээр Алма-Атад байна. Бакиевын хүрээнийхний эх сурвалжаас иш татаж «Интерфакс» мэдээлэхдээ, тэр дүү нартайгаа байнга холбоо барьж байна гэж бичжээ. «Интерфакс» агентлагт мэдээлсэн хүмүүс «өөрийнхөө ерөнхийлөгчийн байгаа газрыг» нэрлэж чадсангүй.