Хятадын Цинхай мужид болсон газар хөдлөлтөөс болж 1500 орчим хүн амь үрэгдлээ. Аврагчид нуранги дороос 6000 хүнийг гаргасан байна. Олон нийтийн хэвлэл мэдээлэлийн хэрэгсэлүүд, гамшиг болсон мужуудад төр засаг боломжтой бүхнийг хийж байна гэж мэдээллээ. Гэр оронгүй болсон хүмүүсийг майханд байрлуулж, хоол хүнс болон анх шатны хэрэгцээт зүйлээр хангаж байна. Гамшиг болсон газар зуугаад эмч нар ажиллаж байна. Өнөөдөр Цинхай мужид БНХАУ-ын дарга Ху Зиньтао хүрэлцэн ирлээ. Тэрээр аврах ажиллагааг өөрөө удирдаж, шархадсан хүмүүсийг эргэх болно. Шархадсан хүний тоо 12 мянгад хүрээд байна. 4-р сарын 14-нд тэнд 7.1 баллын хүчтэй газар хөдлөлт болсон юм.