Албан бус мэдээгээр баасан гаригт огцрох өргөдлөө өгсөн Киргизийн ерөнхийлөгч асан Курманбек Бакиев, Алма-Атад байгаа бололтой. Бакиевын төрсөн гэрийнхэний мэдээлснээр тэр ах дүү нартайгаа байнгын холбоотой байгаа юм байна. Тэгэхдээ огцорсон ерөнхийлөгчийн яг байгаа газрыг тэд тодорхойлж чадахгүй байна. Тэдний үзэж байгаагаар тэр ТУХН-ийн аль нэг улс, тэр тусмаа Казахстанд байж болзошгүй. 4-р сарын 8-ны шөнө Киргизд төрийн эргэлт гарсан билээ. Засгийн эрхийг Роза Отунбаева тэргүүтэй түр засгийн газар авсан байна. Курманбек Бакиев, Бишкекээс явж, өөрийн төрсөн нутаг Жалал-Абад муждаа очиж нуугдсан байна. Дараа нь тэр Казахстанд нисэж очжээ. Эх оронд нь түүнд эрүүгийн хэрэг үүсгэжээ. Бишкекд болсон эмх замбраагүй байдлаас болж 83 хүн нас барж 1600 орчим хүн шархадсан байна.