Исландын дэлбэрч буй галт уул, дэлхийн олон улс орны тэргүүнүүдийг Польшийн ерөнхийлөгч Лех Качиньскийн оршуулгад оролцуулсангүй. Галт уулын дэлбэрэлтээс үүссэн үнсэн үүл онгоцны хөдөлгүүрийг гэмтээдэг учраас Европын бүх орны агаарын зам хаагдсан юм. Үүний улмаас Краковт АНУ, Франц улсуудийн ерөнхийлөгчид Барак Обама, Николя Саркози, Германы канцлер Ангела Меркель, Испанын хаан Хуан Карлос, Британын хаан ширээ залгамжлагч хан хүү Чарльз болон энэтхэг, Швец, Мексик, Гүрж улсуудын төлөөлөгчид ирж чадсангүй.