4-р сарын 17-ны бямба гаригт Европын ихэнх орон, Исландийн галт уулын дэлбэрэлтээс гарч байгаа үнсэн үүлээс болж онгоцны нислэгт хийх хориог дахин сунгалаа гэж «Франс Пресс» агентлаг уламжиллаа. Эдгээр орнуудад Ирланд, Их Британ, Бельг, Герман, Финлянд, Эстон, Франц, Литв улсууд орж байна. Смоленск орчимд амь үрэгдсэн ерөнхийлөгч Лех Качиньский болон түүний гэргий Мария нарыг оршуулж байгаа Польш улсын онгоцны буудлууд ажиллахгүй байна. Европын агаарын замыг хаасантай холбогдуулж Качиньскийн оршуулгад оролцох ёстой байсан дэлхийн олон орны тэргүүнүүд ирж чадсангүй. Хаагдсан калининградын онгоцны буудлыг оролцуулаад оросын бүх онгоцны буудлууд хэвийн ажиллаж байна гэж Росавиаций компанын төлөөлөгчийн хэлснээс иш татан «Интерфакс» агентлаг уламжиллаа. Тус компан оросын 9 онгоцны буудлын 258 нислэгийг хойшлуулахаас өөр аргагүй болсон байна.