4-р сарын 10-нд Смоленск орчимд онгоцны сүйрэлд амь үрэгдсэн Польш улсын ерөнхийлөгч Лех Качиньский, түүний гэргий Мария нарыг өнөөдөр Краков хотын Вавель цайз дахь польшийн хаадын бунханд оршуулна. Ерөнхийлөгчийн ойрын төрөл садангуудын шийдвэрийг засгийн газар болон сүм хийдийн захиргаа дэмжсний дүнд Лех болон Мария Качиньский нарыг цагаан гартааман авсан дотор байрлууж, «Польшийн тусгаар тогтнолын төлөө тэмцэгчдийн нэг» маршал Юзеф Пилсудскийн дэргэд оршууллаа. Москвагийн цагаар 16 цагт Краковын цогчин дуганын өмнө мөргөл үйлдэнэ. Аймшингт сүйрэлд амь үрэгдсэн хүмүүстэй бямба гаригт Варшавт салах ёс гүйцэтгэсэн билээ. Смоленск орчимд болсон онгоцны сүйрэлд 96 хүн амь насаа алдсан билээ.