СДЗ-ийн тухай гэрээг батлах явдал, өнөөдөр хуралдаж байгаа «Холбооны зөвлөл-АНУ-ын сенат», парламент хоорондын бүлгийн хурлын гол сэдэв болж байна. Вашингтонд болж байгаа парламентын гишүүдийн 4 хоногийн уулзалтыг олон улсын хороодын дарга нар Михаил Маргелов, Бен Нельсон нар даргалаж байна. Талууд гэрээг батлах ирээдүйн талаар санал солилцоно, тэр тусмаа 2 орны ерөнхийлөгчид түүнд гарын усэг зурсан билээ. Вашингтонд саяхан болсон «цөмийн аюулгүй байдлын» дээд хэмжээний уулзалтын үр дүнг сенаторууд задлан шинжлэж, шүүмжлэн хэлэлцэх ёстой.