Владивосток хотод 4-р сарын 26-27-нд, оросын загасны аж ахуйн үйлдвэрүүдийн удирдагчид болон Өмнөд Солонгосын хөрөнгө оруулагчдын уулзалт болж хамтын ажиллагааны хэтийн телвийг авч хэлэлцэнэ. Оросын загас агнуурын холбоо энэ уулзалтанд, сонирхсон бүх загасны аж ахуйн үйлдвэрүүдийг урьж байна. Загас боловсруулах эрэг орчмын үйлдвэрүүдийг байгуулахад хөрөнгө оруулахтай холбоотой санал болон төслүүдийг амьдралд хэрэгжүүлэх, загасны шинэ зах зээл, хөргөгч комбинат, аква соёлын бүтцүүд зэргийг бий болгох, далайн бүтээгдхүүн болон загас савлах баглаа, сав болон загасны тор үйлдвэрлэх үйлдвэрийг байгуулах зэрэг асуудлууд хэлэлцээний гол сэдэв болж байна.