Лалын шашин цөмийн зэвсэг ашиглахыг зөвшөөрөхгүй гэж Ираны шашны удирдагч Али Хаменеи мэдэгдэв. Тегеранд болж байгаа зэвсэг хураах асуудлаарх олон улсын бага хуралд оролцогчдод илгээлтдээ ираны ард түмэн үй олноор хөнөөх зэвсгийг дэлгэрүүлэх аюул заналыг ухаарч байгаа хэмээн тэмдэглэв. Ираны ерөнхийлөгч Махмуд Ахмадинежад цөмийн зэвсэг хураахад хяналт тавих болон улсын хараат бус байгууллага байгуулахыг санал болгов. Бага хуралд 56 орны төлөөлөгч оролцож байна. Гадаад хэргийн дэд сайд Сергей Рябков оросын төлөөлөгчдийг тэргүүлж байна.