Германы Бремене хотод баасан гаригт эхэлсэн уран сайхны гимнастикийн Европын аварга шалгаруулах тэмцээний эхний өдөр оросын тамирчин Евгений Канаева олон төрөлд түрүүлжээ. 2008 оны олимпийн аварга , дэлхийн аварга тэрбээр өрсөлдөгч, нутаг нэгт Дарья Кондаковоос хоёр баллаар түрүүлжээ. Азербайжаны тамирчин Алия Гараева гуравдугаар байрт орсон байна.