“Дискавери” сансрын хөлөг өнөөдөр олон улсын сансрын станцаас салгагдлаа. Сансрын нисэгчид баасан гаригт шаттл хөлгийг нислэгийн өмнө бүрэн шалгажээ. “Дискавери” хөлөг олон улсын сансрын станцад эрдэм шинжилгээний аппарат, хүнсний бүтээгдэхүүн зэрэг 12 гаруй тонн ачаа хүргэсэн байна. Шаттл хөлөг ашигласан сэлбэг хэрэгсэл, хуучин тоног төхөөрөмж, хог хаягдлыг дэлхийд аваачина. Дискавери хөлөг 4-р сарын 19-нд даваа гаригт Канавералын хошуунд газардана.