Исландын галт уул сэргэж, үнс, тоос цацаж байгаатай холбогдуулан Европын агаарын орон зайг бүрэн эсвэл заримыг хаажээ. Хэдэн зуун мянган зорчигч зорьсон газраа хүрч чадахгүй байна. Франц, Герман, Бельги, Швейцари зэрэг бусад олон орон бямба гаригийн үдэш хүртэл нисэх буудлуудаа хаажээ. Их Британи, Дани нислэгийг шөнө дунд хүртэл зогсоосон байна. Орос улсад Европт хийх 180 гаруй нислэгийг хойшлуулжээ. Белорус иргэний болон тээврийн нисэх онгоцны агаарын орон зайгаа бүрэн хаажээ. Нисэх компаниудад өдөр бүр 200 сая долларын хохирол учирч байна.