БНХАУ-ын Төвдийн автономит нутагт 5,2 баллын хүчтэй газар хөдөлсөн тухай Синьхуа агентлаг уламжлав. Нежун гацаанд орон нутгийн цагаар 9 цагт газар доорх донсолгоон бүртгэгджээ. Цинхай мужийн Юйшу гацаанд 7,1 баллын хүчтэй газар хөдөлөх үеэр Хятадын баруун хойд хэсэгт 4-р сарын 14-өөс газар хөдлөлтийн идэвхжил нэмэгджээ. Цинхай мужийн өмнөд хэсэгт оршдог Юйшу гацаа Төвд болон Сычуань мужтай хиллэдэг юм. Тус бүс нутагт эмгэнэлт үйл явдал тохиосон эхний өдөр дээд тал нь 6,3 баллын хүчтэй газар доорх 750 гаруй донсолгоон бүртгэгджээ. Сүүлийн үеийн мэдээгээр Юйшу гацаанд 1100 гаруй хүн амь насаа алдаж, өнөөгийн байдлаар 400 гаруй хүн сураггүй байна.