Роза Отунбаева тэргүүтэй Киргизийн шинэ засгийн газар зургаан сарын дараа тус улсад парламент, ерөнхийлөгчийн сонгууль явуулахаар амлажээ. НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн даргын тусгай элс Ян Кубиш баасан гаригт энэ тухай мэдэгдэв. Киргиз тус бүс нутгийн ядуу орнуудын нэг, төр засгийн эрхэнд шинэ засаг захиргаа гарсан даруйд тус улсын нийгэм, эдийн засгийн асуудлыг шийдэхгүй” гэж тэр мэдэгдлээ. Тус улсад хэвийн амьдралыг сэргээхэд улс оронд олон улсын хамтын нийгэмлэгийн дэмжлэг шаардлагатай гэж тэрээр хэллээ. Киргизд дөрөвдүгээр сарын эхэнд олон нийтийг хамарсан цуглаан болсон юм. Сөрөг хүчний дэмжигчид болон хууль сахиулах байгууллагын хооронд мөргөлдөөн гарсны улмаас 82 хүн үрэгдэж, 1500 гаруй хүн шархаджээ. Төрийн эрхээс зайлуулсан ерөнхийлөгч Курманбек Бакиев өчигдөр Киргизээс Казахстан нисч, тэндээ огцорч байгаагаа мэдэгдсэн юм.