НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Пан Ги Мун Гүржийг Өмнөд Осет, Абхазтай  бүс нутагт итгэлцлийн арга хэмжээний асуудлаар яриа хэлэлцээгээ өргөжүүлэхийг уриаллаа. Тэрээр баасан гаригт Гүржийн Гадаад хэргийн сайд Григол Вашазтай Нью-Йорк дахь төв байранд уулзаж, Өвөр кавказийн тогтвортой байдал, аюулгүй байдлын асуудлаарх Женевт болсон олон улсын хэлэлцүүлгийг дэмжиж байгаагаа илэрхийлэв. 2008 оны 8-р сард болсон үйл явдлын дараа Орос, Франц улсын ерөнхийлөгч нарын тохиролцсоны дагуу Женевийн хэлэлцүүлгийг 2008 оны 10-р сараас явуулж байна. Энэ хэлэлцүүлэгт Абхаз, Гүрж, Орос, АНУ, Өмнөд Осет, Европын Холбоо, НҮБ, Европ дахь аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллагын төлөөлөгчид оролцож байна. Гүрж, Абхаз, Өмнөд Осетийн үйл явцыг зохицуулж, сэрэмжлүүлэх санал агуулсан баримт бичиг уулзалтын цорын ганц үр дүн юм. Гүржийн цэрэг 2008 оны 8-р сарын 8-ны шөнө Өмнөд Осетид халдаж, нийслэл Цхинвалийн хэсгийг сүйтгэсэн юм. Олонх нь ОХУ-ын иргэний харьяалалтай болсон тус бүгд найрамдах улсын оршин суугчдыг Орос улс хамгаалж, тус бүгд найрамдах улсын нутаг дэвсгэрт цэргээ оруулж, гүржийн цэргийг тус бүс нутгаас гаргасан юм. Удалгүй Москва Өмнөд Осет, мөн Гүржийн өөр нэг автономит Абхазийн тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрчээ. Дараа нь Абхаз, Өмнөд Осетийг Никарагуа, Венесуэл, Науру улс хүлээн зөвшөөрсөн байна.