Смоленск орчимд нисэх онгоцны ослоор амь үрэгдсэн хүмүүстэй өнөөдөр Польшид салах ёс гүйцэтгэж байна. Орон нутгийн цагаар 8 цаг 56 минутанд улс даяар дохио дуугаргаж, сүмийн хонх цохино. Яг долоо хоногийн өмнө энэ цагт Польшийн ерөнхийлөгчийн нисэх онгоц сүйрсэн юм. Оршуулгын ёслолын гол ажиллагаа москвагийн цагаар 14 цагт болно. Үүнд сая орчим хүн оролцох төлөвтэй. Варшав хотын Юзеф Пилсудскийн талбайд төвд нь загалмай байрлуулсан тусгай шүтээн босгожээ. Ерөнхийлөгчийн ордонд Лех Качиньский болон Мария Качиньскийтай салах ёс гүйцэтгэнэ. Орой нь тэдний цогцсыг Варшавын цогчион дуганад аваачиж, хойтохын буйны ном хурна. Гадаадын төлөөлөгчид Лех Качиньский болон Мария Качиньский нарыг оршуулах Краков хотод ням гаригт ирнэ. Польшийн Гадаад хэргийн яамны мэдээлснээр Вавел дахь польшийн хаадын цайзад болох  оршуулгын ёслолд бараг 100 орны төлөөлөгчид оролцоно.