Афганистанд эвслийн цэрэг, ачаа хүргэхэд ашиглаж байгаа Киргиз дахь “Манас” америкийн цэргийн бааз дахин нэг жил тэнд байна. Тус бүгд найрамдах улсын түр засгийн газар ачаа тээвэрлэх америкийн тус төвийн хэлэлцээрийн үйлчлэх хугацааг нэг жилээр сунгахаар шийдсэн тухай өнөөдөр уламжлав. Урьд Киргизийн ерөнхийлөгч асан Курманбек Бакиев хүн амын эсэргүүцлийн улмаас “Манас” нисэх буудлаас гадаадын цэргийг гаргахаар зэхэж байсан ч, дараа нь шийдвэрээ өөрчлөн АНУ-тай байгуулсан хэлэлцээг сунгажээ.