Иран энэ амралтын өдөр цөмийн зэвсэг хураах асуудлаар олон улсын бага хурал зохион явуулна. Тус улсын ерөнхийлөгч Махмуд Ахмадинежад үүнийг санаачилжээ. Ираныг урьж оролцуулаагүй, Вашингтонд саяхан дууссан дээд хэмжээний уулзалтын хариуд хоёр өдрийн энэ бага хурлыг зохион явуулахаар сэджээ. Орос, АНУ, Хятад зэрэг 60 орны төлөөлөгч энэ бага хуралд оролцохоо мэдэгдсэн юм. АНУ Тегераны цөмийн хөтөлбөртэй холбогдуулан ээлжит цуврал хориг арга хэмжээ авахыг дэлхийн хамтын нийгэмлэгт уриалж байгаа энэ үеэд уг бага хурлыг зохион явуулахаар зэхэж байна.