Орос улс газар хөдлөлтийн хор уршгийг арилгахад Хятад улсад дурын тусламж үзүүлэхэд бэлэн байна. Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев БНХАУ-ын дарга Ху Зиньтаотай уулзахдаа ийнхүү мэдэгдсэн юм. Бразил, Орос, Энэтхэг, Хятад улсын удирдагчдын оролцсон дээд хэмжээний уулазлтын хүрээнд тэд Бразилийн нийслэлд уулзжээ. Хятадад болсон байгалийн гамшиг Бразильд болсон дээд хэмжээний уулзалтад ул мөрөө үлдээлээ. БНХАУ-ын дарга Ху Зиньтао эх орондоо буцахаар шийдсэн тул дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулагчид форумын хөтөлбөрийг өөрчлөх буюу нарийндаа дээд зэргээр шахлаа. Эцсийн дүнд арга хэмжээг төлөвлөсөн ёсоор хоёр өдөр бус нэг өдөрт зохион байгуулав. БРИК албан бус бүлэг хэдий ч, энэ бүлгийн хүрээнд гаргасан шийдвэр нь бүрэн тодорхой байна. Бразилийн нийслэл Бразилиа хотод оросын Внешэконом банк, Хятадын хөгжлийн банк, мөн Энэтхэг, Бразилийн ижил төстэй банкуудын хооронд санамж бичигт гарын үсэг зуржээ. Энэ баримт бичигт санхүүгийн байгууллагуудын хамтын ажиллагааг хөгжүүлэх, БРИК-ийн орнуудын экспортыг дэмжих, дээд зэргийн технологи, эрчим хүч хэмнэх болон бусад салбарт хэрэгжүүлэх хамтарсан төслийг санхүүжүүлэхээр тусгасан байна. Орос улсад Бразильтай хамтран 50 хүний багтаамжтай нисэх онгоц бүтээх үйлдвэр барих төслийг санхүүжүүлэхээр хэлэлцэж байна гэж Внешэконом банкны тэргүүн Владимир Дмитриев хожим тодруулсан юм. Үүнээс гадна Энэтхэг, Бразильд эрчим хүчний объект барих тухай ярьж байна. Дээд хэмжээний уулзалтад санхүүгийн сэдэв хамгийн чухал байлаа гэж “Оросын дуу хоолой” радиогийн сурвалжлагч Михаил Куракин Буэнос-Айрес хотоос дамжуулав.  Шинэ нөөц валюттай болох санааг янз бүрийн уулзалтаар эрт дээрээс хэлэлцэж байна. БРИК-ийн орнууд үүнтэй холбогдуулан харилцан төлбөр тооцоо хийхэд үндэсний валютыг нэмэгдүүлэхийг хичээж байна. Одоохондоо Орос, Бразилийн бараа эргэлт төдий л их биш тул үндэсний валютаар төлбөр тооцоо хийх нь зарчмын ач холбогдолгүй юм. Уулзалтын үеэр терроризм, мансууруулах бодис, зэвсгийн хууль бус наймаа зэрэг бусад асуудлыг хэлэлцсэн гэж Д.Медведев яриа хэлэлцээний төгсгөлд мэдэгдсэн юм. Сүүлийн үед энэ сэдвийг бүх түвшний бараг бүх уулзалтаар хэлэлцэж байгаа тул нааштай үр дүнд хүрч магадгүй юм. БРИК дээд хэмжээний уулзалт зохион явуулдаг бүлэг болж магадгүй хэмээн олон ажиглагч үзэж байсныг оросын удирдагч тэмдэглэв. Өнөөдөр энэ эргэлзээ арилж, систем бүрэлдэж байна. Өгдөө БРИК-ийн ажлын тэргүүн зэргийн зорилт эдийн засаг болно. Энэ хамгийн төвөгтэй асуудал. Гэсэн ч, ийм уулзалтын ашиг тус ялангуяа “их хорийн” уулзалтын өмнө их чухал юм. БРИК “хорийн” уулзалтад байр сууриа уялдуулж оролцох бодолтой байна гэж Д.Медведев тэмдэглэв. Дээд хэмжээний уулзалтын төгсгөлд баталсан баримт бичигт Бразил, Орос, Энэтхэг улс БРИК-ийн дээд хэмжээний гурав дахь уулзалтыг 2011 онд улсдаа зохион явуулах Хятадын саналыг талархан хүлээж авсан тухай дурджээ.
Орчуулсан Г.Нарангарав