Абхазийн ерөнхийлөгч Сергей Багапш өвөр кавказын энэ бүгд найрамдах улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөнд Никарагуагийн удирдлагад талархав. Тэрээр Сухуми хотод Никарагуагийн Гадаад хэргийн сайд Самуэл Сантостой уулзахдаа Абхазийн ард түмэн, тус улсын удирдлага Никурагуагийн энэ нухацтай, хариуцлагатай алхамын хариуд итгэлийг нь даах эдийн засаг, гадаад бодлого боловсруулах хэрэгтэй хэмээн тэмдэглэсэн юм. Лопес Абхазийн төрийн тэргүүнийг Никарагуад айлчлахыг урьсан ерөнхийлөгч Даниэль Ортегийн урилгыг гардуулжээ.