Орос улсад аж үйлдвэрлэлийн өсөлт 3-р сард өнгөрсөн оны мөн үеийн үзүүлэлттэй харьцуулахад 5,7 хувьтай байна. Орос улсын эдийн засгийн хөгжлийн сайд Эльвира Набиуллина өнөөдөр энэ тухай мэдэгдэв. Улс орны эдийн засаг сэргэх хандлага ажиглагдсан ч, сулхан байна гэж тэрээр хэллээ. Олборлох салбарын дүнд өсөлт гарсан нь нааштай хэрэг гэж сайд үзэж байна.