Киргизийн ерөнхийлөгчийн суудлаас огцорсон Курманбек Бакиев Казахстан явснаас хойш Киргизийн бүгд найрамдах улсын өмнөд хэсэгт үлдсэн түүний дэмжигчид сайн дураар зэвсгээ хураалгаж байна. ИТАР-ТАСС агентлаг үйл явдлын газар байгаа эх сурвалжийн ярьсныг иш татан мэдээлэв. Мужийн төв Жалал-Абадаас холгүй Тейит тосгон дахь хуучин ерөнхийлөгчийн овгийн эдлэнд түүний дэмжигчид зэвсгээ хураалгаж байна гэж эх сурвалж хэллээ. Хууль сахиулах байгууллагынхан Бакиевын гэрийн хэд хэдэн өрөөг лацдаж, засгийн эрхээс зайлуулсан дэглэмийг эсэргүүцэгчид цөлбөхөөс сэргийлэн хамгаалалтыг чангалжээ. Өнөөдөр Киргизийн түр засгийн газрын тэргүүн Роза Отунбаева улс орныг иргэний дайны ирмэгт хүргэлээ хэмээн хуучин ерөнхийлөгчийг буруутгасан байна.