Киргизийн шинэ засаг захиргаа отог омог, садан төрлийн холбоо, бизнесийг хуваах зэрэг өмнөх засаг захиргааны алдаа дутагдлаас ангид байх ёстой гэж Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев Бразилийн нийслэлд БРИК-ийн дээд хэмжээний уулзалт дараа сэтгүүлчдийн асуултанд ийнхүү хариуллаа. Энэ дутагдлаас гадна Бакиевийн засаг захиргаа нийгэм-эдийн засгийн шинжтэй, хойшлуулшгүй асуудлыг шийдэж чадаагүй зэргээс Киргизийн улс төрийн систем нурсан гэж орос улсын ерөнхийлөгч үзэж байна. ТУХН-ийн орнууд Киргизийн засгийн эрхээс огцорсон ерөнхийлөгчийн бодлоготой ижил төстэй бодлого хэрэгжүүлбэл киргизд болсон үйл явдал ТУХН-ийн бусад оронд давтагдахыг ерөнхийлөгч үгүйсгэсэнгүй. Үүний зэрэгцээ Орос улс Киргизд хүмүүнлэгийн тусламж үзүүлэхэд бэлэн байна. Харин улс хоорондын томоохон төслийг тус бүгд найрамдах улсын хууль ёсны засгийн газартай хамтран хэрэгжүүлнэ.