Бразиль, Орос, Энэтхэг, Хятад улсын удирдагчдын албан ёсны уулзалт Бразилиа хотод боллоо. Уулзалтыг анх хоёр өдөр зохион явуулахаар төлөвлөсөн ч, нэг өдөр боллоо. Хөнөөлт газар хөдлөлтийн улмаас БНХАУ-ын дарга яаралтай нутаг буцах шаардлагатай болсон түүний хүсэлтээр уулзалтыг нэг өдөр зохиожээ. БРИК-ийн орнуудын удирдагчдын яриа хэлэлцээ нэн шахуу боллоо. БРИК тодорхой шийдвэр гаргадаг талбар болон хувирчээ хэмээн ОХУ-ын ерөнхийлөгч Д.Медведев Бразильд энэ байгууллагын дээд хэмжээний уулзалтын төгсгөлд мэдэгдсэн байна. БРИК-ийн хүрээнд бүх чиглэлээр хамтын ажиллагаа хөгжиж байгааг яриа хэлэлцээ баталлаа гэж тэр хэлэв. БРИК-ийн дээд хэмжээний уулзалтын төгсгөлд улсын санхүүгийн байгууллагуудын хамтын ажиллагааг хөгжүүлэх тухай, мөн  БРИК-ийн гишүүн орнуудын экспортыг дэмжих санамж бичигт гарын үсэг зурав. Санамж бичигт зааснаар санхүүгийн энэ байгууллагууд дээд зэргийн технологи, инноваци, эрчим хүч хэмнэх зэрэг салбарт хэрэгжүүлэх төслийг санхүүжүүлэх асуудлаар хамтран ажиллана.
Орчуулсан Г.Нарангарав