0Орос улс зөвхөн “их наймын” гишүүний хувьд БРИК-ийн үйл ажиллагаанд оролцох учиртай. Оросын шинжлэх ухаан академийн сурвалжлагч гишүүн, тус академийн Дэлхийн эдийн засаг, олон улсын харилцааны хүрээлэнгийн Ази Номхон далайн судалгааны төвийн дарга Василий Михеев дөрвөн орны дээд хэмжээний уулзалтын өмнө ийнхүү мэдэгдэв. Хөгжил, аюулгүй байдлын асуудал дэлхийг хамарч байгаа тул улс бүр бусад орныг тэр дундаа БРИК-т багтдаггүй улсыг ч зөвхөн өрсөлдөгч төдийгүй түншийн хувьд авч үзэх шаардлагатай болж байна гэж тэрээр “Оросын дуу хоолой” радиод өгсөн ярилцлагадаа тэмдэглэсэн юм. БРИК-ийн орнууд, мөн “их хорийн” гишүүн орнууд аюулгүй байдал, хөгжлийн асуудлаар ерөнхий ойлголттой, тэд нэг нь нөгөөгүйгээр орших аргагүй гэж эрдэмтэн үзэж байна. Орос улс БРИК-ийн үйл ажиллагаанд “их наймын” бүрэн гишүүний хувьд оролцох ёстой гэж Василий Михеев тэмдэглэв. БРИК-тэй түншилж, дэлхийн хүчтэй гүрний клубын гишүүнээс хасч, Орос улсыг тэндээс “шахаж гаргах”-ыг бодож байгаа гэх байр суурь байна. Сүүлийн хорин жил оросын дипломат харилцааны учир шалтгаанаас үзэхэд БРИК, “их найм” Орос улсад өөр өөр байдлаар чухал гэх ойлголтод хүрч байна. Бразильд болох дээд хэмжээний уулзалтын үеэр аюулгүй байдал, банкны салбарт хамтран ажиллах, хамтын ажиллагааны нэгдэл зэрэг янз бүрийн асуудлаар болох уулзалт оросын төлөөлөгчдөд чухал байна гэж эрдэмтэн тэмдэглэв. Хятадын төлөөлөгчид дээд хэмжээний уулзалтад дэлхийн санхүүгийн системийг шинэчлэх тухай санал тавьж, олон улсын санхүүгийн байгууллагыг өөрчлөх тэдний загварыг бусад улс дэмжихэд их анхаарна. Орос улс БНХАУ-ын чухам ямар асуудлаар хэр дэмжих нь хамгийн чухал. БРИК-ийн хүрээнд хоёр талын харилцаа эрчимтэй хөгжинө. Орос улс юуны түрүүнд Хятад улстай хоёр талын хамтын ажиллагааны дэд бүтцийг зохицуулах шаардлагатай гэдэгт Василий Михеев итгэлтэй байна.  В.Путин 2004 онд ерөнхийлөгч байхдаа энэ чиглэлээр хэд хэдэн чухал хэлэлцээрт гарын үсэг зурсан билээ. Энэ механизм одоохондоо тийм ч үр нөлөөтэй ажиллахгүй байна. БРИК-ийн хүрээнд дэлхийн санхүүгийн байгууллагыг шинэчлэх байр суурийг юуны түрүүнд хятадын талтай уялдуулах хэрэгтэй. Дараа нь энэ байр сууриа энэ талаар төдий л санаачилга гаргахгүй байгаа Энэтхэг, Бразильд хүргэх учиртай. Санхүүгийн салбараас гадна БРИК-ийн орнууд хамтын ажиллагаандаа чухалчлах ёстой хэд хэдэн чиглэл байна. Орос улсын ерөнхийлөгч Д.Медведевийн саяхан хэвлэлд гарсан нийтлэлд цөмийн эрчим хүч, нисэх онгоц угсрах, сансрын орон зайг эзэмшиж, ашиглах, нанотехнологийн салбарт хамтран ажиллах их ирээдүйтэй болохыг тэмдэглэжээ. БРИК-ийн орнуудын хамтын ажиллагааг цаашид гүнзгийрүүлэх нь дэлхийг хамарсан сорилтой тэмцэх үйлсэд тэргүүн зэргийн ач холбогдолтой гэж Хятадын удирдагч Ху Зиньтао үзэж байна. Энд зөвхөн эдийн засаг, дэлхийн хямарлын үр дагаварыг арилгах тухай бус терроризм, хэт даврах үзлийн эсрэг байр сууриа уялдуулах тухай ярьж байна. Орчин үеийн үндсэн асуудлаарх энэхүү цогц, уялдаатай хандлага БРИК-ийг эдийн засгийн түншлэлээс “улс төрийн клуб” болгон өөрчлөхөд түлхэц болно. Тэгвэл БРИК дэлхийн эдийн засаг, улс төрийн талбарт дорвитой төв болох юм. Дэлхийн ДНБ-ийн 15 орчим хувь нь БРИК-ийн гишүүн орнуудад ноогддог, эдгээр улс дэлхийн эдийн засгийн өсөлтөд оруулсан хувь нэмэр 50 гаруй хувьтай байна. Харин БРИК-ийн орнуудын хүн ам дэлхийн хүн амын бараг тал нь юм.


0Орчуулсан Г.Нарангарав