Санкт-Петербург хотын Ленины хөшөөний эвдэрсэн хэсгийг сэргээн засч, байранд нь тавилаа. Хөшөөг 4-р сарын 22-нд тэмдэглэх 1917 оны октябрийн хувьсгалын удирдагчийн 140 жилийн ойн өмнө сэргээн заслаа. Финляндын вокзалд орших Ленины хөшөө нь зөвлөлтийн үед босгосон анхны хөшөөний нэг билээ. Жилийн өмнө хөшөөг сүйтгэсэн байна. Хүрэл хөшөөний арын хэсгийг эвджээ. Буруутныг илрүүлээгүй байна.