Приморийн хязгаарын хилчид хил зөрчсөн Хятадын хоёр иргэнийг саатууллаа. Тэд олон улсын улаан номонд орсон амурын гурван барын яс, арьсыг Хятадад хууль бусаар гаргахыг оролджээ. Нэг хил зөрчигч сануулж буудасны дараа зогссон тухай Орос улсын Аюулаас хамгаалах албаны мэдээлснийг Риа Новости агентлаг уламжлав. Дорнын анагаах ухаанд барын бүх эд эрхэтнийг, сахалыг нь хүртэл ашигладаг байна. БНХАУ-д амурын барыг хөнөөсөн хүнд цаазаар авах ял оноодог байна. Үүний зэрэгцээ энэ ховор амьтны тоо толгой цөөрсөөр байна. Дэлхийн хэмжээнд ердөө 500 гаруй толгой бар үлджээ.