Орос улс өнөөдөр дэлхийд дээд амжилт тогтоох хэмжээнд буюу 46 жил ажилласан зэвсгийн плутони боловсруулдаг цөмийн сүүлчийн реактороо зогсоожээ. Энэ реактор Красноярскийн хязгаарын Железногорск хотын уулын-химийн үйлдвэрт оршдог юм. Вашингтонд саяхан болсон цөмийн аюулгүй байдлын асуудлаарх дээд хэмжээний уулзалтын үеэр Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев реакторыг хаахаар шийдсэн тухай мэдэгдсэн юм.