Орос улс Аргентинд зөвхөн атомын эрчим хүчний шугамаар хэдэн тэрбум долларын хөрөнгө оруулна. Ерөнхийлөгч Д.Медведев Аргентины ерөнхийлөгч Кристина Фернандес де Киршнертэй Буэнос-Айрес хотод уулзасны дараа энэ тухай мэдэгдэв. Талууд янз бүрийн салбарт хамтран ажиллах тухай 10 гаруй баримт бичигт гарын үсэг зурлаа. Орос улсын ерөнхийлөгч хойд болон өмнөд Америкийн орнуудаар хийх айлчлалын хүрээнд Аргентинд очсон юм. Тэрээр Буэнос-Айрес хотоос БРИК-ийн дээд хэмжээний уулзалт болох Бразилийг зорино.