Киргизийн өмнөд хэсэгт ерөнхийлөгч Бакиевыг огцруулсан үйл явдлыг дэмжигч, эсэргүүцээгчдийн хооронд мөргөлдөөн болов. Киргизийн Ош хотод болсон цуглааны үеэр түүнд үг хэлэх боломж олгосонгүй. Бакиевийн дэмжигчид түр засгийн газрыг дэмжигчдийн цуглааныг шахаж эхлэх үеэр Бакиевийн хамгаалагчид агаарт хий бууджээ. Бакиев өчигдөр орой Орос улсын ерөнхий сайд В.Путинд утасдасан байна. Тэд юу ярисан талаар оросын засгийн газрын хэвлэлийн алба тодруулсангүй. Киргизд болж байгаа үйл явдал тус бүгд найрамдах улсын дотоод хэрэг, гэхдээ хүчирхийлэл даамжирч, иргэний дайн дэгдээхгүй байх нь чухал хэмээн В.Путин урьд мэдэгдсэн юм. Киргизийн түр засгийн газар Бакиевийн халдашгүй эрхийг хасч, түүнээс огцрохыг шаардаж байна.