Хятадын Цинхай мужид хүчтэй газар хөдөлсний уршгаар 600 гаруй хүн амь насаа алджээ. Хайгуул, аврах ажил үргэлжилж байна. БНХАУ-ын баруун хойд хэсэгт лхагва гаригт 7 гаруй баллын хүчтэй газар доорх донсолгооныг бүртгэжээ. Барилгын 90 орчим хувь нь голдуу шавар, модоор барьсан дан байшин сүйрч, цахилгаан, харилцаа холбоо тасарсан байна. Хятадын засаг захиргаа байгалийн хор уршгийг арилгаад 30 сая орчим доллар хуваарилжээ.