Орос, Монгол улс нисэх онгоцны ослын үед хайгуул-аврах ажиллагаагаа уялдуулна. Хоёр орны мэргэжилтнүүд Новосибирск хотод хамтарсан сургалтын төлөвлөгөөг хэлэлцжээ. Ойрын 30 жил олон улсын ийм сургалт болоогүй юм. Сургалтыг 6-р сард Уулын Алтай, агаарын олон зам өнгөрдөг, очиход бэрх хил орчмын нутаг дэвсгэрт зохион явуулна. Орос, Монголын нисэх онгоцны аврагчид зохиомлоор осолдсон бага оврын нисэх онгоцны багийн гишүүдийг хайна. Эрэл хайгуул, аврах ажиллагааг зохион байгуулахад байнга бэлэн байх ёстой гэж Росаэронавигацийн Сибирийн удирдах газрын дарга Вячеслав Сороговец хэллээ. Боловсон хүчний ур чадварыг ямагт дээшлүүлж байх ёстой. Хүмүүс, техник өөрчлөгдөж байна. Тиймээс нисэх онгоц, хамтран ажиллахад ямагт бэлэн байх ёстой. Росаэронавигац компани ирээдүйд Казахстан, Хятад зэрэг хөрш зэргэлдээ орнуудтай ийм сургалт зохион явуулахаар төлөвлөж байна. Харин орос-монголын сургуулилтыг одооноос жил бүр хоёр улсад зохион явуулна. Монголын нисэх онгоцны аврагчид ийнхүү туршлага солилцохыг өөрийн улсад нэн чухал болохыг тэмдэглэв.