Монгол улсад томоохонд ордог “Дорнод”-ын урны орд газрыг Орос улстай хамтран боловсруулна. Монгол улсын Цөмийн энергийн газрын цөмийн материалын хэлтсийн дарга Баярбаясгалангийн Түдэвбазар лхагва гаригт энэ тухай мэдэгдэв. Монгол улсын засгийн газар өнгөрсөн жилийн эцэст энэ орд газар уран олборлох лицензийг Канадын “Хан Ресозес”компаниас хураасан юм. Хувьцааны хяналтын багцын 51 хувийг монголын тал эзэмших Орос улстай байгуулсан хамтарсан компанид лицензийг шилжүүлжээ. Төсөлд Япон, Хятадын компани оролцохыг үгүйсгэсэнгүй. Зөвлөлтийн геологичид нээсэн “Дорнод” орд газар 22 мянган тонн ураны нөөцтэй юм.