Орос улсад энэ жил ДНБ-ий өсөлт 4 хувь байна гэж ОУВС таамаглажээ. ОУВС болон Дэлхийн банкны удирдах байгууллагын хаврын ээлжит чуулганд бэлтгэсэн таамаглал -задлан шинжилгээний илтгэлд ийм тоо дурдсан тухай ИТАР-ТАСС агентлаг уламжлав. Энэ жил чуулган 4-р сарын 24-25-нд Вашингтонд болно. ОУВС 1-р сард Орос улсын ДНБ-ий өсөлт 3,6 хувь хэмээн мэдэгдэснээс шинэ таамаг арай илүү байна. Орос улсын ДНБ жилд 3-3,5 хувиар өснө гэж Орос улсын Эдийн засгийн хөгжлийн дэд сайд Андрей Клепач гуравдугаар сарын дундуур хэлсэн юм. Өнгөрсөн жил Орос улсад эдийн засгийн уналт болсон нь ОУВС-ийн дүнгээр ДНБ-ий 9 хувьтай тэнцэж байв.