Оросын үүрэн телефон утасны томоохон компанийн нэг “Мегафон” компани Орос улсад анх удаа үүрэн холбооны шуурхай төвийг Москва хотод нээлээ. Энэ төв онц байдал тохиовол үүрэн холбооны сүлжээг улсын нийт нутаг дэвсгэрт ажиллуулна. Онц байдал эсвэл аюул нүүрлэж байгаа талаар үүрэн телефон утас хэрэглэгчдэд мэдээлэх нь тус төвийн чухал зорилтын нэг хэмээн “Мегафон” компанийн ерөнхий захирал Сергей Солдатенков уламжиллаа. Бусад том үүрэн телефон утасны компаниуд ийм төвтэй болно гэдэгт Харилцаа холбооны яам найдаж байгаа тухай тус яамны сайд Игорь Щеголев мэдэгдэв.