Киргизийн түр засгийн газрын тэргүүн Роза Отунбаева ерөнхийлөгч Курманбек Бакиевтай яриа хэлэлцээ хийхийг үгүйсгэхгүй байна. Засгийн газрын шинэ дэд сайд Азимбек Бекназаров төрийн тэргүүн байгаа тус бүгд найрамдах улсын өмнөд хэсгийг зорьсон тухай лхагва гаригт сэтгүүлчдэд мэдэгдэв. Киргизийн шинэ засаг захиргаа өчигдөр ерөнхийлөгчийн халдашгүй эрхийг хассан юм. Бакиев өөрийг нь болон түүний гэр бүлийн аюулгүй байдлыг хангах баталгаа гаргасан тохиолдолд огцроход бэлэн болохоо мэдэгдсэн юм. Үүний зэрэгцээ Киргизийн байдал тайван бус байгаа тухай Интерфакс агентлаг уламжилж байна. Жалал-Абад хотын зүг хуягт техникийн цуваа хөдөлж байна. Орос улсын ерөнхийлөгч өчигдөр Вашингтонд Брукингийн хүрээлэнд улс төр, бизнесийн төлөөлөгчидтэй уулзахдаа тус бүгд найрамдах улс хойд, өмнөд хэсэгт хуваагдах эрсдэл бодитой байна хэмээн мэдэгдсэн юм. Байдал дордвол Киргизд хэт даврагчид шургалж, тус улс хоёр дахь Афганистан болно гэж Д.Медведев хэллээ.