БРИК-ийн орнууд 4-р сарын 15-16-нд Бразилийн нийслэл Бразилиад болох дээд хэмжээний уулзалтаар эдийн засгийн хямарлын үр дагаврыг даван туулах, дэлхийн удирдлагын байгууллагыг шинэчлэх ерөнхий алхам боловсруулах бодолтой байна. Энэ удаа Бразилиа хотод дэлхийн валютын системийг шинэчлэх, дэлхийн эрчим хүчний асуудлыг идэвхтэй хэлэлцэнэ. Хэлэлцүүлгийн үр дүнг дэлхийн хамтын нийгэмлэг анхааралдаа авах нь гарцаагүй. БРИК-ийн орнууд “хорийн” талбарт идэвхтэй хамтран ажиллаад зогсохгүй НҮБ-ын хүрээнд нягтарч байна. Үүнээс гадна тэд эдийн засгийн цочролыг сөрөн зогсох чадалтай болохоо амьдрал дээр баталсан. Бразильд БРИК-ийн бүрэн хэмжээний хоёр дахь дээд хэмжээний уулзалт болно. Үүнээс урьд Бразил, Орос, Энэтхэг, Хятад улс 2009 оны 6-р сард Екатеринбург хотод уулзаж байсан юм. Одооноос уулзалтыг жил бүр зохион байгуулах төлөвтэй.
2001 оны 11-р сараас БРИК хэмээн товчлох болжээ. Тухайн үед Голдман Сакс америкийн хөрөнгө оруулалтын банкны тэргүүлэх эдийн засагч Жим Онил Бразил, Орос, Энэтхэг, Хятад улсын эдийн засгийн хэмжээ 2050 онд “их долоогийн” эдийн засгийн хэмжээнээс давна хэмээн анх мэдэгдсэн юм. Бараг 10 жилийн дараа дэлхийн санхүүгийн хямарал нүүрлэсэн билээ. Шинжээчийн анхны таамгийн тодорхой нотолгоо батлагдсан. БРИК-ийн орнууд хамгийн хүнд үеийг даван туулаад зогсохгүй уналтаас хохиролгүй гарсан юм. Шинжээчид үүнээс үүдэн дэлхийн санхүүгийн бүтцэд томоохон шинэчлэл болно хэмээн таамаглажээ. Дөрвөл бүр 2032 онд дэлхийн хэмжээнд манлайлах тухай таамаглаж байна. Бразильд дээд хэмжээний уулзалт болохын өмнө БНХАУ-ын Гадаад хэргийн дэд сайд Цуй Тянь БРИК-ийн хүрээнд санал солилцоход эдгээр орны дуу хоолойг сонсоод зогсохгүй хэмээн мэдэгдсэн юм. Хямарлыг даван туулах тогтвортой үндэс байхгүй нөхцөлд хөгжиж байгаа томоохон зах зээлтэй БРИК-ийн орнууд тулгамдсан асуудлыг хэлэлцэх нь чухал ач холбогдолтой юм. Орос улсын ерөнхийлөгчийн туслах Аркадий Дворкович энэ байр суурийг дэмжиж байна.  Манай бүх улс 21-р зууны эхний арван жилийн турш дэлхийн эдийн засгаас илүү өндөр хурдтай өссөн. Биднийг энэ нэгтгэж байна. Үүнээс гадна манай бүх улс биднийг хөгжингүй орон хэмээн нэрлэх тэр түвшнээс өнөө хир доогуур байна. Тэгэхлээр бид эдийн засгийг хөгжүүлж, технологио шинэчилж, нийгмийн системийг хөгжүүлэхтэй холбоотой ижил зорилттой тулгарч байна. Ижил төстэй тэргүүн зэргийн зорилтоор хамтын ажиллагааны бололцоог тодорхойлж, хамтарч ажилласны дүнд бид өмнөө тавьсан зорилтдоо хурдан хүрэх боломжтой гэж Аркадий Дворкович мэдэгдэв. Манай түншүүдийн сайн сайхан байдал БРИК-ийн орнуудын үйл ажиллагаанаас ямар хүчтэй хамааралтай болох ойлголтыг хямарал улам бэхжүүллээ. БРИК-ийн хүрээнд яриа хэлэлцээ хийх найдвартай тулгуур нь энэ ирээдүйтэй байгууллага манай орон, ард түмний сайн сайхан байдлын төлөө амжилттай ажиллахад түшиглэсэн харилцан ашигтай түншийн шалгарсан харилцаа билээ хэмээн Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев дээд хэмжээний уулзалтын өмнө зүгээр ч нэг хэлээгүй ээ. Ямартаа ч “дөрвөл” замын эхэнд эрчимтэй байна.
Орчуулсан Г.Нарангарав