Уй гашуу Орос, Польшийг ойртууллаа хэмээн Польшийн сенатын дарга Богдан Борусевич оросын “Время новостей” сонинд өгсөн ярилцлагадаа мэдэгдэв. Эмгэнэлт үйл хэргийн дараа Москва, Варшавын харилцаа илүү итгэлтэй болсон гэж тэрээр үзэж байна. Лех Качиньский нас нөгчсөнтэй холбогдуулан оросын талаас ийм их эмгэнэл илэрхийлнэ гэж бодоогүй хэмээн сенатын дарга хүлээн зөвшөөрөв. Смоленск орчимд 4-р сарын 10-нд польшийн ерөнхийлөгч гэргийн хамт, мөн дээгүүр тушаалын төлөөлөгчид явсан Ту-154 нисэх онгоц сүйрсэн юм. Энэ үеэр 100 орчим хүн үрэгджээ. Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев, ерөнхий сайд В.Путин польшийн ард түмэнд эмгэнэл илэрхийлснийг, мөн оросын ард түмний өр зөөлөн сэтгэлийг хэзээ ч мартахгүй хэмээн Борусевич мэдэгдэв. Өнөөдөр Польшид ээлжит бус ерөнхийлөгчийн сонгуулийг зарлана. Сонгууль 6-р сарын дунуур болно.