Орос улсын ерөнхийлөгч Вашингтоноос Аргентины зорино. Д.Медведев Буэнос-Айрест хоёр өдөр айлчлахдаа Аргентины ерөнхийлөгч Кристина Фернандес де Киршнертэй дэлхийн эдийн засгийн хямарлыг даван туулах, “хорийн” хүрээнд, мөн сансрын салбарт хамтран ажиллах асуудлыг хэлэлцэнэ. Талууд оросын ГЛОНАСС навигацын системийг хамтран ашиглах боломжийн талаар ярилцана. Аргентины эрчим хүчний томоохон объект барихад Орос улс оролцохыг хичээнэ гэж ерөнхийлөгчийн туслах Сергей Приходько мэдэгдсэн юм. Орос улсын төрийн тэргүүн хоёр талын харилцааны түүхэнд анх удаа Буэнос-Айрест айлчилж байна.